Монгол Улсын Консерваторын 80 жилийн ой ёслол төгөлдөр боллоо.

2017 оны 11 сарын 11

Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим бүжгийн их сургууль буюу консерватор болсон билээ.

Тус консерватор 11 дүгээр сарын 11-нд 80 жилийн ойгоо тэмдэглэж, нэгдсэн тоглолт зохион байгууллаа. Үе үеийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан үндэсний хэмжээний Консерваторын ойн нээлт улаан хивсний ёслолоор ёслол төгөлдөр эхэллээ.