Соёлын Төв Өргөөний тайзнаа “Дорноговийн соёлын өдрүүд-2019”
2019 оны 10 сарын 11
Дорноговь аймгийг сурталчлах, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн уран бүтээлчдийг хөгжүүлэх, таниулах зорилгоор “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээг 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15:00 цагт Соёлын Төв Өргөөний тайзнаа “Хувилгаан нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт тоглогдох гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийг сурталчлах, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.