Нийслэлийн Соёлын Төв Өргөөнөө "Эрт эдүгээ ирээдүйн Улаанбаатар" үзэсгэлэнгийн нээлт

2019 оны 10 сарын 21

Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эрт- Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 21-нд нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй төрлийн бүтээл дэлгэгдэн үзүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил ниигмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс боловсруулагдсан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Барилга байгууламжийн болон тохижилтын зураг төслүүдийг нийт иргэдэд дэлгэн үзүүлэхээр тавьсан.

Үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийг дуустал 9 хоног үргэлжлэнэ.