Чиний Боловсрол Монголын Ирээдүй

2019 оны 10 сарын 31

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн манлайлагч, шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол Монголын ирээдүй” сэдвээр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ.


Соёлын төв өргөөнд болсон энэхүү уулзалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнг сонирхсон юм. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнуудын 70 гаруй бүтээлийг дэлгэжээ. Уулзалт ярилцлагад 1200 гаруй оюутан оролцсон юм.


Уулзалтын үеэр БСШУСЯ, Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн бол, яамны харьяа Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь олгов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутнуудын тавьсан асуултад хариулж, тэдэнд эр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлан эмэгтэй хүнийг хүндлэхээс эхлээд улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа.