Соёлын Төв Өргөөний тайзнаа дуучин Л.“Лувсангомбын ЧУЛУУНБААТАР LIVE CONCERT”

2019 оны 11 сарын 23

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний тайзнаа 2019 оны 11 дүгээр сарын 23 нд дуучин “Лувсангомбын ЧУЛУУНБААТАР LIVE CONCERT” амжилттай зохион байгуулагдлаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар “Анир” студийн захирал, хөгжмийн найруулагч, продюсер СТА Б.Алтанхуяг, мемори поп оркестрын найруулагч СТА Ж.Отгончулуун, дуучин УГЖ Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, “Фантастик” продакшны жүжигчин СТА Ж.Алтаншагай, Мемори поп оркестр, удирдаач СТА Б.Энхбаяр, “UB Drums” хамтлаг, “Moon dance” хамтлаг, NARU фото студи, М интертаймент, дүрсний найруулагч СТА О.Эрдэнэпүрэв, СТА Б.Мөнхзул, тайзны найруулагч СТА Д.Бойжоо нар ажиллалаа. Мөн концертонд УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлан мэндчилгээ дэвшүүллээ.