Эртний сайхан чуулгын 25 жилийн ой болж өнгөрлөө
1989 оны 8-р сарын 15- ны өдөр урлаг судлаач, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн санааччлагаар хэсэг уран бүтээлчид цугларч, ардын язгуур урлагийг сурталчлах, судлах зорилгоор “ Ардын урлагийн хуур магнай өм төв” гэдэг нэртэй байгууллага байгуулж түүний дэргэд ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан”, залуу уран бүтээлчдийн “Түмэн эх” гэсэн хоёр чуулга байгуулсан юм.
Чуулгын зорилго нь хуучны ардын дуу хуурыг дуулах, хөгжимдөх, бүжиглэх намба төрхийг эзэмших, мартагдсан дуу хөгжмийн уламжлалыг судалж, залуучуудад эзэмшүүлэх явдал юм. Чуулгын бүрэлдэхүүнд анх хөгжимчнөөр ахмад хөгжмчин Буян, Базаррагчаа Цэвэлмаа, Дашдулам, залуу хөгжимчин Насанжаргал, дуучнаар ахмад дуучин Цогзолмаа, Дулмаа, залуу дуучин Чулуунцэцэг, Дуламсүрэн, Түвшинжаргал, Мөнхчулуун, Насанбуян, Наранбат, Баярхүү, ерөөлч Өлзий, Цэрэнчимэд нар орж ахмадын “Эртний сайхан” хамтлагийг Цогзолмаа, Насанбуян , залуучуудын “Түмэн эх” чуулгыг Цоодол нар хариуцан долоо хоногт хоёр удаа цугларч сургуулилж эхэлсэн. “Эртний сайхан” чуулга нь 1990 оны 12-р сард МҮЭТЗ соёлын ордонд анхны “Хүрээ дуу” хөтөлбөрөө тоглосон билээ. Өнгөрсөн хугацаанд “Хүрээ дуу”, “Чингисийн дуулал”, “Бөмбөгөр ногооныхон”, Базаррагчаагийн тайлан тоглолт, Дашдуламын “Шударгын урсгал” зэрэг хөтөлбөр бэлтгэж хот хөдөөд 100 гаруй тоглолт хийлээ. Энэ завсар тус чуулгаас Цогзолмаа ардын жүжигчин, Сүрэнжав ардын зохиолч, Цэвэлмаа, Түвшинжаргал нар гавъяат жүжигчин, Өлзий төв Азийн өргөмжлөлттуульч цолоор тус тус шагнуулж, Цэрэнчимэд Улсын ерөөлч магтаалчдын уралдаанд удаа дараа байр эзлэх зэргээр амжилттай ажиллаж байна.