Монгол улсад театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн арга хэмжээ боллоо.

2017 оны 11 сарын 25

Монгол улсад театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн арга хэмжээ 11 дүгээр сарын 25-ны өдөр Соёлын Төв Өргөөнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Кино-драмын тэнхимийн сургалтын арга зүйн үндэс суурь нь ОХУ-ын театрын сонгодог сургалтын арга зүй дээр тулгуурласан үндэсний сургалтын заах арга зүйгээр баяжигдан шинэчлэгдсээр өнөөдрийг хүрч ирсэн бөгөөд манай төгсөгчид төв, орон нутгийн театр, чуулга, хамтлаг продакшн, телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндтэй уран бүтээлчид байдаг билээ. Үүнээс МУАЖ – 6, Төрийн соёрхолт -4, МУГЖ - 33, МУГБ - 3, МУУГЗ – 9, МУСГЗ – 5 алдар цуутнууд төрөн гарсан билээ.