Соёлын Төв өргөөний тайзнаа Онцгой байдлын байгууллага

2019 оны 12 сарын 20

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний их танхимын тайзнаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал явагдаж байна. Тайлангийн хурлыг нээж МУ-ын шадар сайд Ө. Энхтүвшин Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад хандаж үг хэллээ.


 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцуулж Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад хандаж баяр хүргэж үг хэллээ.