SNOW MELODY 2020

2019 оны 12 сарын 20

Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баяр нь гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлдэг баяруудын нэг билээ.

Соёлын Төв Өргөөний тайзнаа Ээнэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY 2020” тоглолтоо тоглох гэж байна.  Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, дуучин Наагий, Солонго, Хулан, Отгонбаяр, Дэлгэрбаяр гээд 200 гаруй уран бүтээлчид оролцох  шинэ жилийн хамгийн том тоглолт юм.