"Гоёл-2018" наадмын шилдэгүүд тодорлоо.

2017 оны 12 сарын 01

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадам энэ жил 30 дахь удаагаа шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдөө шалгарууллаа.

"Гоёл" наадам загварын долоо хоногоор эхэлсэн бөгөөд шилдгүүдээ тодруулах гала тоглолтоо Соёлын төв өргөөнд зохион явуулсан.

Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2018 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа. Түүнчлэн Монголын дизайнеруудын холбоонд Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар  "Топ модель", "Гранпри", "Гоёл" барааны тэмдгүүдийг албан ёсоор эзэмших зөвшөөрлийг олголоо.