Хот Соёлтой Болгоё Хот Цэвэрхэн Болгоё

2020 оны 05 сарын 22

Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийгдэж байна. 

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний Маркетинг үйлчилгээний албаны ажилтнууд байгууллагын эргэн тойрны хана, багана, хаяавчуудыг угааж, зарлал сурталчилгааны хуудсыг хуулж цэвэрлэн, ногоон байгууламжийн зэрлэг хөл ургамлыг цэвэрлэн нийт гадна талбайн 1000 орчим метр квадрат талбайг тогтмол цэвэрлэдэг билээ. 

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвшицгээе.


Урлаг соёлын болон бусад аж ахуйн нэгж байгууллагууддыг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг УРИАЛЖ байна.

Соёлын Төв Өргөө