Соёлтой БолГоё. 2. Үзвэрийн дундуур хоорондоо ярихгүй байцгаая.
2021 оны 09 сарын 27
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм үзэгч таны оролцоог нэмэгдүүлэхийн танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Үзвэрийн дундуур хоорондоо ярихгүй байж сурцгаая
Тухайн үзэж буй тоглолтын талаар өөрт төрсөн сэтгэгдэл болон мэдрэмжийнхээ тухай үзвэрийн дундуур биш үзвэрийн дараа ярих хэрэгтэй. Энэ нь соёлтой үзэгчийн нэг илэрхийлэл юм шүү. Соёлтой байцгаая.
Соёлтой БолГоё.