Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хурал уулзалт хийлээ.

2020 оны 06 сарын 09

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний тайзнаа 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 57 мянган эмч эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэрээр Манай эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтран хагас жилийн хугацаанд Шинэ коронавирусын халдвараас хориглон хамгаалж байгааг онцлоод Монгол Улсын Засгийн газар 4 жилийн хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.