Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-н хүртэл сунгах УОК-ын саналыг ЗГ эцэслэн шийдвэрлэнэ.
2020 оны 08 сарын 25
Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж, Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгджээ.
Энэхүү шийдвэрийг 12:00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, тогтоолоор баталгаажуулах юм.