​​Соёлын цаг хөтөлбөрийн нээлт Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт эхэллээ

2020 оны 08 сарын 26

Соёлын цаг хөтөлбөрийн нээлт Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт эхэллээ.  Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Соёлын цаг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Сүхбаатар дүүргийн тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө хамтран "Улсын Драмын Эрдмийн Театр"-ын хамт олны тоглолт уран бүтээлээр Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд  18:00 цагт нээлээ. 

Соёлын цаг хөтөлбөр нь Сүхбаатар дүүргийн Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 2020 оны 8 дугаар сарын 26-наас 2020 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өдөр бүр зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна.