"СОЁЛЫН ЦАГ" хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
"СОЁЛЫН ЦАГ" хөтөлбөр амжилттай үргэлжилсээр. Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн билээ.
Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон уран бүтээлчид хамтран урлагийн тоглолтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Битлзийн хөшөөний урд/ Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ард иргэдэд үйлчиллээ.