​Соёлын Цаг хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт "Үндэсний Урлагийн Их Театр"-ын хамт олон

2020 оны 09 сарын 02

Соёлын Цаг хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт "Үндэсний Урлагийн Их Театр"-ын хамт олон

"СОЁЛЫН ЦАГ" хөтөлбөр амжилттай үргэлжилсээр. Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн билээ.

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон уран бүтээлчид хамтран урлагийн тоглолтоор 2020 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Битлзийн хөшөөний урд/ Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ард иргэдэд үйлчиллээ.