Улс, орон нутгийн бүх музей (хувийн музей орохгүй) өнөөдрөөс эхэлж 18 нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй.
СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛААР 18 ХҮРТЭЛХ НАСНЫ БҮХ ХҮҮХЭД МУЗЕЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЭЖ БАЙХААР БОЛЛОО
Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргалаа.
Засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан юм.
Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай Соёлын сайдын гаргасан тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.