Соёлын Цаг хөтөлбөр үргэлжилсээр "Нийслэлийн Улаанбаатар Чуулга"-ын хамт олон

2020 оны 09 сарын 05

"СОЁЛЫН ЦАГ" хөтөлбөр амжилттай үргэлжилсээр. Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн билээ.

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Нийслэлийн Улаанбаатар Чуулгын хамт олон уран бүтээлчид хамтран соел урлагийн тоглолтоор 2020 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд /Битлзийн хөшөөний урд/  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ард иргэдэд үйлчиллээ.