Сүхбаатар дүүрэгт Соёлын Цаг хөтөлбөр амжилттай үргэлжилсээр

2020 оны 09 сарын 10

Танай Дүүрэгт-Таны Дэргэд  "Улсын Драмын Эрдмийн Театр"-ын хамт олон

Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн билээ.

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон уран бүтээлчид хамтран урлагийн тоглолтоор 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Битлзийн хөшөөний урд/ Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ард иргэдэд үйлчиллээ.