Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл урлагийнхантай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон зарим УИХ-ын гишүүд урлаг соёлын газруудад ажилласныхаа дараа шинээр эмхлэн байгуулагдаад буй Соёлын яамны ажилтан албан хаагчидтай уулзлаа.
Албан хаагчид, уран бүтээлчдийн төлөөлөл урлаг, соёлын салбарыг хариуцсан яамыг бие даалган байгуулсан нь оновчтой шийдэл болсон. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь бүх төрлийн үйл ажиллагаанд мэдрэгдэж, дэмжлэг болж байгааг хэлж байв. Мөн Соёлын сайд С.Чулуун үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд дараах 10 үүрэг даалгаврыг чиглэл болгов.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна. Түүний нэг илрэл нь бодлогоор хөгжүүлэх Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулж буй явдал. Байгуулах нэг хэрэг, одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал. Иймд дараах зорилтуудыг чухалчлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна гэв.
- Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах
- Цахим соёлын санг бүрдүүлэх
- Үндэсний контентуудыг бэлдэх
- Үндэсний агуулгатай инноваци шингэсэн бүтээл туурвих
- Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах
- Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх
- Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах
- Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болгох
- Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэлээ.