УРАН БҮТЭЭЛИЙН ФРАНЧАЙЗИНГИЙГ ОРОН НУТАГТ ТҮГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ.
Орон нутгийн соёлын байгууллагад зохиогчийн эрхээр баталгаажуулсан бүтээлийг түгээх ажлыг Соёлын яам дэмжин Монгол Улсын хүүхэлдэйн театрын урын сан дахь хүүхдийн болон хүүхэлдэйн уран бүтээлийг алслагдсан аймаг, сумын иргэд, хүүхэд багачуудад хүргэх зорилгоор уран бүтээлийн франчайзингийг орон нутагт нэвтрүүлж эхэллээ.
Монгол Улсын хүүхэлдэйн театрын урын сан дахь бүтээлийг франчайзингийн гэрээгээр орон нутагт туурвих ажлыг Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төв эхлүүлээд байна. Уран бүтээл туурвих бэлтгэл сургуулилтыг 2020 оны 09 дүгээр сары 29-өөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын хүүхэлдэйн театрт зохион байгуулж эхлээд байна.
Энэхүү уран бүтээлийг франчайзингийн гэрээгээр орон нутагт туурвиснаар хүүхэд, багачууд, иргэдэд Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлийг оюуны өмчийн эрхтэйгээр хүргэх боломжтой юм.
Цаашид алслагдсан аймаг, сумдад хүүхдийн уран бүтээлийг франчайзинг хэлбэрээр хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.