Соёлыг түгээцгээе 29. Ажил хэрэгч болон ганган байхын хооронд ТОМ ЯЛГАА бий

2020 оны 10 сарын 19

-Бүсгүйчүүдэд-

Ажил хэрэгч хувцас гэдэг илүү дутуу маяггүй, хамгийн даруу хэр нь сонгодог элементүүд нь зөв байдаг. Жирийн албан хаагчаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хувцаслалтын соёлыг мэдэхгүйгээс алдаа гаргах тохиолдол бий. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа Ерөнхийлөгч нь хүндэтгэлийн ёслолд хэрхэн хувцаслах талаар мэдлэггүйгээсээ болж, түрээсийн хувцас өмссөн, төрийн түшээд нь зохисгүй хувцасласнаасаа болоод баалуулсан гээд муу жишээ олон.

Түүнээс гадна ганган байхыг ажил хэрэгч гэж ойлгосон хэсэг бүлэг хүмүүс ч байх. Тэгвэл албан хувцаслалт гэдэг нь тухайн байгууллагын маркетингийн үргэлжлэл байдаг тул бид энэ удаад ажил хэрэгч хувцаслалтад тавигдах ҮНДСЭН ШААРДЛАГЫН талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор Б.Гүндэгмаагийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр “Манайхан ажил хэргийн хувцаслалт дээр их алддаг. Учир нь бид “хүний хувцас” өмсөж байгаа шүү дээ. Европ хувцас өмсөж байгаа учраас мэдэхгүй байх нь элбэг. Европчууд дундад зууны үед хувцасны хуультай байсан учраас энэ тал дээр их нарийн” гэсэн юм.

ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ ГОРИМ

Ажил хэргийн хувцаслалт сонгодог горимыг илүү их баримталдаг. Үүнд дараах гурван ойлголтыг хамгийн түрүүнд анхаарах нь зүйтэй бөгөөд үүнийг заавал мэдэх ёстой горим ч гэж нэрлэж болно.

1.ХЭВ МАЯГ (СТИЛЬ), ХИЙЦ, ЯНЗ МАЯГ, ЗАГВАР ТААРАХ. Манайхан хувцас өмсөхдөө ихэвчлэн цуглуулга маягаар өмсдөг. Тэгвэл хамгийн түрүүнд бөгсөн биедээ өмссөн хувцас, цээжин биедээ өмссөн хувцас, нэмэлт гоёл чимэглэл малгай бүс, цүнхний хэв маяг нь хоорондоо таарч байх нь чухал.

2.МАТЕРИАЛ ТААРАХ Цээж болон бөгсөн биедээ өмссөн хувцас материал нь таарч байх ёстой. Тухайлбал, намирсан шифон даавуун банзал дээр ноосон цамц өмсөх нь одоогийн загвар хэдий ч сонгодог хувцасны горимоор бол таарахгүй.

3.ӨНГӨ ТААРАХ Орчин үед бор өнгийг ягаан өнгөтэй хослуулахыг тоохоо байсан. Гэвч ажил хэргийн үед өнгөний сонгодог ойлголтыг баримтлах ёстой. Тэр битгий хэл ажил хэрэгч хувцаслалтад үндсэн материал нь олон өнгө холилдсон биш бол хоорондоо зохицон уусах гурван өнгөнд багтааж хувцаславал таашаалтай хувцасласан гэж үздэг. Янз бүрийн эрээвэр хураавар өнгө нь чөлөөт загвар болох бөгөөд албан хувцаслалтад тохирохгүй.

ХУВЦАСЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ БОЛ ХАРИЛЦААНЫ СОЁЛ, БОЛОВСОН БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ

“Сэтгэлзүйн хувьд хүн юу өмсөнө түүнийгээ л мэдэрч байдаг. Тухайлбал, секси байдлаар хувцасласан хүн секси байдлаа л мэдэрч байдаг. Харин эсрэгээрээ ажил хэрэгч хувцаславал ажил хэрэгч байдлыг л мэдэрнэ. Орчин үеийн хувцаслалт зөвхөн цаг агаар юм уу тэр хүний урам зоригийн байдал юм уу, нөхцөл байдлаас хамаарахгүйгээр тэр хүний зорилго, хаана ажиллаж байгаа, хувцаслалтын талаарх мэдлэг гэдэг бол харилцааны соёл боловсон байдлын талаарх мэдлэгийг тодорхойлж байдаг. Эмэгтэйчүүд ганган хувцаслаад түүнийгээ ажил хэрэгч гэж андуурах нь бий” гэдгийг Б.Гүндэгмаа багш онцолсон.

Тиймээс бүсгүй та хувцаслалтдаа дараах зүйлсийг анхаараарай.

  • Бүсгүй таны өмссөн хувцас таны энгэрийн гуравны нэгээс илүү хэсгийг гарах ёсгүй. Өөрөөр хэлбэл эгэмний яснаас доош 3 см-ээс илүү хэсгийг ил гаргаж болохгүй. Мөн гарын дунд чөмөгний хоёрны нэгээр байх нь байж болох хамгийн богино ханцуйд тооцно.
  • Даашинз болон банзал нь тахимнаас дээш, доош 10 мм хэлбэлзэлтэй байвал албан хувцаслалтад тохиромжтой. Урт гэхээр цэнгүүн загварын шагай шүргэсэн банзал өмсөж болохгүй.
  • Триконы тухайд биений өнгө ихэвчлэн тохиромжтой. Харин хар трико 5-20 ден тохиромжтой бөгөөд түүнээс илүү дентэй трико тохиромжгүй. Тас хар, хээтэй трико өмсдөггүй.
  • Харин гуталны хувьд арьс болон дуураймал арьсан гутал өмсөж болно. Даавуун болон лакан гутал гоёлын болон чөлөөт загварт тооцогддог тул болохгүй. Мөн элдэв тоноггүй байх хэрэгтэй. Өсгийний өндөр ажил хэрэгч шинж гэдэг нь алхаа гишгээ, явж суухад хялбар байдаг тул 4.5 см-аас дээш бол тохиромжгүйд тооцно. Өндөр дээд хэмжээний албаны уулзалтад манай нэгэн албан тушаалтан цагаан туфль өмсөөд гоёлын стилиэр хувцасласан гашуун туршлага бий. Ажил хэргийн хувцаслалтын горимыг мэдэхгүй байгаа жишээ. Тэгвэл гутлын хувьд өнгө чухал байдаг аж. Цээж болон бөгсөн биедээ өмссөн хувцаснаас цайвар өнгийн гутал өмсөх нь гоёлынх болдог. Өөрөөр хэлбэл ажил хэргийн үед банзал, өмднөөс арай бараан хэмнэлийн гутал өмсдөг. Бараан хэмнэл гэхээр хар гэж ойлгоод байдаг. Гэвч бараан гэдэг нь хар хөх ч юм уу, бор, улаан хүрэн ч байж болно.
  • Бариулгүй цүнх бол гоёлынх. Биеийн хэмжээндээ тохирсон цүнх үүрэх нь зүйтэй. Жижиг хүн том цүнх барих, өндөр хүн хэт жижиг цүнх барих нь гоо зүйн хувьд тохиромжтой биш гэж үздэг.
  • Засаж янзлаагүй үс, хэт урт сул тавьсан үс зэргээс татгалзах хэрэгтэй. Аль болох засаж, янзалж байх хэрэгтэй.
  • Нүүрээ хэт тод будах болон огт будахгүй байхаас зайлсхийгээрэй.-Бүсгүйчүүдэд-

    • Нүүрээ хэт тод будах болон огт будахгүй байхаас зайлсхийгээрэй.

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn