"Дэлхийн алхалт"-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2020 оны 11 сарын 02

Засгийн газрын Тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын Улсын хороо, Нийслэлийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Нийслэлийн Спортын хорооноос 2020.10.21-30-ны өдрүүдэд "ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР-2020" "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулж байна. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид та бүхнийг өдөрт 10.000 алхалт хийж өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах, алхалтын ач холбогдол, давуу талыг мэдэрхийг уриалж байна.

Нийслэлийн Спортын хорооны даргын 2020 оны 10 сарын 19-ний өдөр баталсан "Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний удирдамж"-ийн дагуу манай байгууллага хамт олны хүрээнд биеийн тамир, спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилдаа явганаар ирж очих, өдөр тутам 10,000 алхах зорилт тавин 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 31-ний өдрийг хүртэл ажиллалаа. 

1. Дэлхийн алхалтын өдрийн талаар байгууллагын албан ёсны веб хуудас, фейсбүүк хуудсан дээр байршуулж сурталчилан ажиллалаа.
2. "Лифтээр биш шатаар" уриан дор шатаар өгсөх нь хүний эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдөг тухай бүх ажилтан албан хаагчдад 2020 оны 10 сарын 26-ны өдөр их танхимд сургалт зохион байгуулав.