Соёлын Төв Өргөөний тайзнаа “Алдрын одод” урлаг соёлын наадам

2018 оны 11 сарын 12
Соёлын Төв Өргөөний тайзнаа “Алдрын одод” урлаг соёлын наадам

Соёлын Төв өргөө нь байгууллагын 30 жилийн ойн баярыг мэргэжлийн урлагийн байгуулагуудтайгаа хамтран 2018 оны 11 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд урлаг, соёлын наадам болгон “Монгол Төрийн үндэсний их найрал хөгжим, гоцлол дуучдын нэгдсэн тоглолт”, “Бүжгийн урлагийн гайхамшиг” тоглолт, “Алдрын одод" рок попын нэгдсэн тоглолт, “Хүндэтгэлийн Гала” тоглолтыг тус тус амжилттай зохион байгуулж  тэмдэглэн өнгөрүүллээ.