УОК: 21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолоочоос COVID-19 дахин илэрсэн тул цэцэрлэг, сургуулийг ХААЛАА.

2020 оны 11 сарын 11

Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэлээ.

Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр буюу өнөөдрөөс дөрөв хоногийн өмнө тухайн жолооч тусгаарлалтаас гарсан байна.

Гурав хоногийн хугацаанд тандалт судалгаа хийх, хавьтлуудыг тодорхойлох юм. Хөл хорионы хугацаанд

  • Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах
  • Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг
  • Боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг хаахаар боллоо.

Мөн нийтийн тээвэрт зохицуулалт хийж, нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. Иргэдийн айж сандрах, тэвдэх хэрэггүй бөгөөд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Шадар сайд зөвлөлөө.