“Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъе” уриан дор нэгдэхийг уриалав
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдрүүд тохиож байна. Дэлхийн 187 улс 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг өрнүүлдэг билээ. Монголчууд одоогоос 23 жилийн өмнө дэлхийн олон улстай нэг уриа, нэгдмэл зорилгын дор энэ өдрүүдийг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлж байна. Жендерийн тэгш эрх байдлыг хангахын тулд нийгмийн бодит хөгжилд тулгуурлан өрх гэр, сургууль, цэцэрлэг, чиг үүргийн онцлогтой салбар бүрт хүний эрхийн ойлголт, чиг баримжааг олгох хэрэгтэй. Тиймээс улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л давхаргад эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, тэдний идэвхтэй оролцоо, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, нөлөөллийн олон арга хэмжээг зохион байгуулахад хүн бүрийн оролцоо чухал юм. Тиймээс жендер гэдэг ойлголтыг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, ижил тэгш байдлын харьцаа гэж ойлгохоос илүүтэй хүний эрхийг дээдэлж, бусдыг өөрийн адил хайрлах сэтгэлийн эхлэл гэж тунгаах хэрэгтэй.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-нд “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъе” уриан дор нэгдэхийг уриалж байна.