Соёлын Төв Өргөөний тайзнаа ОХ-ны Буриад улсын “Байкал” театр
2018 оны 10 сарын 22
Соёлын төв өргөөний урилгаар ОХ-ны Буриад улсын “Байкал” театр манай улсад 30 жилийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр айлчлан тоглолт хийж Буриад улсын Төрийн шагнал хүртсэн “Баргужин Төхөм” дуулалт жүжиг, дэлхийд гайхагдсан бүжиг, дуу хөгжмийн “Хүндэтгэлийн Гала” тоглолтыг амжилттай зохион байгуулж, үзэгчдэдээ толилууллаа.