Соёлын Төв Өргөөний тайзнаа “Бөртэ чоно 2018” ёслол

2018 оны 12 сарын 21

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно 2018” ёслол 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Соёлын төв өргөөнд болж шилдгүүд тодорсон билээ. 2002 оноос эхлэн энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулсан “Бөртэ чоно” наадмын “Шилдэг тамирчин”, “Шилдэг баг”-ийг олон улсын жишгийн дагуу Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг.