Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

2021 оны 01 сарын 23

Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс үйл  ажиллагаа нь нээгдэж байгаа боон хүн их  цугладаг  худалдаа,  үйлчилгээний байгууллагууд гээд нийт 95  байршилд  нийслэл, дүүргийн 520 албан хаагч ажиллан,  халдвар хамгааллын  дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад  тавигдах  тусгах  нөхцөл шаардлага, нийтлэг  түр заавруудыг  мөрдүүлж ажиллахад нь  хяналт шалгалтын ажлыг хийж байна.  Өргөн  хүрээнд зохион байгуулж буй энэхүү ажлыг Нийслэлийн онцгой байдлын газар  удирдлагаар ханган  ажиллаж буй юм.  

                                                             НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс