Соёлын Төв Өргөөний тайзнаа “Монгол хүн хүмүүжлийн аяны удирдах ажилтны зөвлөгөөн”
2018 оны 10 сарын 12
НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн өнөөдөр 2018.10.12-нд Соёлын Төв Өргөөнд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцлоо.