Бид жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна

2021 оны 03 сарын 17

Монгол цэргийн өдөр 3 сарын 18-ныг тохиолдуулан Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооны хамтарсан “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны үр дүнд суурилан явуулж буй “Жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг – Би байна” уриатай аянд Нийслэлийн Соёлын Төв өргөө нэгдэж байна.

Жендэрийн тогтсон хэвшмэл буруу ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ адил тэгш эрх, үүрэг оролцоотой нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа нэгдье.