Байгууллагын 2020 оны халамжийн зардлын мэдээлэл
2020 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:
1. Байгууллага хамт олны зүгээс халдварын дам хавьтлаар тусгаарлагдсан, Маркетинг үйлчилгээний албаны дарга У.Урантогос, үйлчилгээний албан хаагчдын сэтгэл санаа, дархлааг дэмжих бүтээгдэхүүнүүдээр эргэлт оруулж, сэтгэлийн дэм туслалцаа үзүүлж 400,000 төгрөгөөр дэмжиж ажилалаа.
2. Коронавируст /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар гаргасан УОК, НОК-ийн шийдвэрүүд, өгөгдсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажилласан нийт ажиллагсаддаа 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн А/26 тоот тушаалаар 16,680,000 төгрөгийн урамшуулал олгож ажиллалаа.
3. Коронавируст /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар гаргасан УОК, НОК-ийн шийдвэрүүд, өгөгдсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажилласан, Улсын баяр наадмын концертыг цахимаар шууд дамжуулах арга хэмжээг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, амжилттай сайн оролцсон УБТА, МҮА, ИТА, СМА албадыг нийт 6,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулж ажиллалаа.
4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын хэрэгжилтийг хангаж, 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 7 албан хаагчид 129,225.0 мянга, гачигдлын улмаас 7 албан хаагчдын ар гэрт 4,165.0 мянга, нийт 133,390.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгож ажиллалаа.