Соёлын Төв Өргөөний тайзнаа “Ахмадын хорооны 50 жилийн ой”

2018 оны 10 сарын 01

Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдөр, Нийслэлийн Ахмадын хорооны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Соёлын Төв Өргөөнд Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ахмадын хорооны дарга Т.Дашням, Нийслэлийн ахмадын хорооны дэд дарга М.Болд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.