Гоёл 2016 наадам амжилттай болж өнгөрлөө

2015 оны 11 сарын 30

Шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд 2015 оны 11-р сарын 30-ны  өнөөдөр боллоо.

Ирэх жилийнхээ загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл 2016" наадмын загварын 7 хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky” цамхагт  явагдсан юм.

Шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын Төв Өргөөнд 2015 оны 11-р сарын 30-ны  өнөөдөр боллоо.

Монголын дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй  "Гоёл 2016" наадмын ТОП моделиор Х.Уянга шалгарлаа.

 

Наадмын шилдгүүд

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Дизайнеруудын холбооны загвар өмсөгч А.Хулан

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч:

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох

Гранпри шагнал:

“Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор

Шилдэг загвар зохион бүтээх товчоо:

Үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХХК

Үндэсний хувцасны шилдэг дизайнер:

Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа

Авангард загварын шилдэг дизайнер:

Дизайнеруудын холбооны дизайнер н.Мягмарсүрэн, н.Батсүрэн 

Гоёлын хувцасны шилдэг дизайнер:

Ц.Отгон

Шилдэг залуу дизайнер:

“Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг

Шилдэг makeup artist:

"Наруми" салоны н.Аззаяа, н.Марина

Шилдэг үсчин:

"Stylish" салон 

Наадмын тусгай шагнал:

Өвөр Монголын Өөртөө Засах Орны дизайнер Н.Номин, "Бажуна" салоны дизайнер Б.Батсүх нар шалгарлаа