Соёлын Төв Өргөөний тайзнаа Монгол Төрийн Хүндэтгэлийн Концерт

2018 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Төрийн хүндэтгэлийн концертыг нээж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин үг хэллээ.