Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил

2021 оны 11 сарын 08

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.

Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд хамтарсан тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө.