Соёлын Төв Өргөөний тайзнаа “Найрамдлын Солонго” уран сайхны тоглолт

2018 оны 09 сарын 07

БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцолж байв. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яам, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулж Соёлын Төв Өргөөнд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Найрамдлын Солонго уран сайхны тоглолт амжилттай тоглогдлоо. Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа,  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёл уламжлалтай танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.