Соёлын Төв Өргөөний тайзнаа “Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар 80 жилийн ой”

2018 оны 10 сарын 05

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Соёлын Төв Өргөөнд боллоо. Ойн баярын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.