Соёлын Төв Өргөөний тайзнаа “550 эхэд алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол”
2018 оны 06 сарын 01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.