Соёлын Төв Өргөөний тайзнаа “550 эхэд алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол”

2018 оны 06 сарын 01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн  Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан  ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.