BEST OF PLAYING LOVE

2022 оны 02 сарын 25

BEST OF PLAYING LOVE

   Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэж хөгжсний 30н жилийн ойн хүрээнд зохиогдож буй Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмийн концерт BEST OF PLAYING LOVE
Та бүхний удаан хүлээсэн хайр дурлал, дурсамж, адал явдлаар дүүрэн үдшээр дахин уулзацгаая
Бид киног цогцоор нь үздэг... Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриаг нэг дор хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.
Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь хүн бүрийн дуртай сэдвийн нэг билээ.
"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийнн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт билээ.
2022 оны 3-р сарын 5,6 нд 19 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд та бүхнийг урьж байна.