Нийслэлийн Соёлын Төв Өргөө Улсын Филармони хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022 оны 02 сарын 22


Монгол улсын филармоний захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баттулга, Нийслэлийн Соёлын Төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар урлаг соёлыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтийн сайн сайхны төлөө хоёр байгууллагын харилцааг хөгжүүлэхийг гол зорилгоо болгон 2022.02.22-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Монгол улсын филармони, Нийслэлийн Соёлын Төв өргөө харилцан аливаа нэг үйл ажиллагаа, тоглолт уран бүтээлүүд дээр харилцан бие биенээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.