“ИХ ХОТЫН ХАВАР-2022” НОМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ӨДӨРЛӨГ.

2022 оны 04 сарын 06


Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Хотын иргэний жил", нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Их хотын хавар-2022" үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулан "Их хотын хавар-2022" номын үзэсгэлэн худалдаа 2022 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-ний хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Дээрх арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэлийн зохиолчид, хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, номын дэлгүүрүүд, хуучин номын худалдаа эрхлэгчид, зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчид оролцсон номын үзэсгэлэн худалдаа гарна. Ном сонирхогч, номын шимтэн уншигч, иргэд та бүхэн дээрх өдрүүдэд хүрэлцэн ирж, сонирхсон номоо худалдан авах боломжтой юм.
Та бүгдийг номын үзэсгэлэн худалдаанд урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР. 

https://www.facebook.com/ubcul...