МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ, КИРГИЗ УЛСЫН НИЙСЛЭЛ БИШКЕК ХОТУУД СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2022 оны 04 сарын 11

Монгол, Киргиз хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд соёлын чиглэлээр хамтран ажиллахаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсын Соёлын элч Аниса Асанбековыг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газарт хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын хүрээнд Улаанбаатар-Бишкек хотын соёлын хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж, 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцлоо.

Уузалтыг зохион байгуулсан Монгол Улсын Соёлын элч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэнд гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: 

https://www.facebook.com/ubcul...