Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв

2022 оны 05 сарын 18

Хан-Уул дүүргийн 8-р хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Нийслэл хотод тулгамдсан асуудлын нэг бол ногоон байгууламж. Тэгвэл “Их үйлсийн эрэлд групп” ХХК өөрийн эзэмшлийн 35 га талбайд ногоон байгууламж байгуулах төслийг эхлүүлжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлог нь саарал ус дахин ашиглах, хог хаягдлын менежментийг шийдсэн зэрэг олон инновацын шийдэл шингэсэн юм. Мөн дөрвөн улирлын агро парк байгуулах аж.
https://ulaanbaatar.mn/news/16703