"Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт 7 сарын 11 нд 18.00 цагаас Нийслэлийн СТӨргөөнд

2022 оны 07 сарын 08

Үндэсний урлагийн их театр "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" тоглолтоо хоёр жилийн хугацаанд завсарласны эцэст хөтөлбөрөө шинэчлэн зургаадугаар сарын 18-ны өдрөөс үзэгчдэд хүргэж эхэллээ. Уг тоглолтоор Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг өлгийдөн авч, шимтэн таалаарай.

7 сарын 11 нд 18.00 цагаас Нийслэлийн СТӨргөөнд Үндэсний Урлагийн Их Театр ‘’ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ” тоглолтоо үзэгч олондоо толилуулахад бэлэн боллоо.

Тоглолтонд:

Монгол төрийн их найрал хөгжим

ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын дууны чуулга

АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

Тасалбарыг: https://ticket.mn/event/1282/