'Үндэсний номын баяр'' 32 дахь удаагаа ''Илүү их уншъя"

2022 оны 09 сарын 19

'Үндэсний номын баяр'' 32 дахь удаагаа ''Илүү их уншъя" уриан дор 2022.09.16-2022.09.18-ны хооронд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Номын баярт оролцсон уншигч түмэндээ, хот, хөдөөгийн уншигчид, нийслэлчүүддээ баярлалаа.

Номын баярыг оюуныхаа гүнээс гарсан олон сайхан номоороо гэгээрүүлэн, хэвлэн түгээсэн эрдэмтэн мэргэд, судлаач, орчуулагч, зохиолч, яруу найрагчиддаа баярлалаа.

Номын баярыг олон олон өнгөөр гоёсон хүүхэд, залуучууддаа баярлалаа.

Номын ертөнцийг дэмжин түгээдэг хэвлэх үйдвэрүүдэд, номын баярыг зохион байгуулагч хамт олонд баярлалаа.

ИЛҮҮ ИХ УНШЪЯ!

Нийслэлийн Соёл, урлагийн газар Номын ертөнц


22