​Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

2022 оны 09 сарын 26

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:



-Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно. “Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой.
https://ulaanbaatar.mn/news/17233