Соёлын Төв Өргөөний тайзнаа “Төрийн тусгай хамгаалалтын газрын 80 жил”

2018 оны 05 сарын 25
Соёлын Төв Өргөөний тайзнаа “Төрийн тусгай хамгаалалтын газрын 80 жил”

Төрийн тусгай хамгаалалтын газрын 80 жилийн ой тохиож 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Соёлын Төв Өргөөнд баярын хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн концерт зохион байгуулагдлаа. 80 жилийн ойн баярын хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.